Франц улсын нийслэл Парис хотын "Роберт Шарпантье" спортын ордонд энэ сарын 31-ээс хоёрдугаар сарын 1-нд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн гурван төрлөөр болно.
Тэмцээнд Э.Нарангэрэл /”Хангарьд” клуб, 48 кг/, П.Орхон /”Алдар” спорт хороо, 55 кг/,
С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо, 58 кг/ нар оролцохоор болжээ.
Дасгалжуулагчаар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун явах аж.Тэмцээний дараа хоёрдугаар сарын 2-6-нд “Insep” олимпийн бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан цугларалт болно.
Тус тэмцээнээс ОУХМ Г.Наранчимэг 2006 онд алтан медаль хүртэж байв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт