Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын 10 дугаар чуулган ирэх гуравдугаар сард ОХУ-ын Ханты Мансиск хотод зохион байгуулагдахаар товлогдлоо.
Натогийн харьяанд байдаг Грекийн сөнөөгч онгоц сургуулилтын үеэр Испанийн газар нутаг дээр осолдож 10 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа.
Японы эрх баригчид Исламын улсынхны тавьсан солилцооны саналыг хүлээж авахаар болжээ. Ингэхдээ тэд Иорданы Засгийн газартай хамтран, өнгөрсөн жилийн 12 дугаар сард барьцаалагдсан Иорданы нисгэгч болон Японы сэтгүүлчийг суллах гэрээ хийхээр болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад айлчлах үеэрээ тус улсын үндэсний баярын жагсаалд оролцлоо. Ингэснээрээ тэрээр тус баярт оролцож байгаа АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо.
Грект өнгөрсөн ням гарагт парламентын сонгууль болж зүүний үзэлтэй Сюриза эвсэл 36.3 хувийн санал авч, цөөн суудал авсан нэг намтай эвсэж Засгийн газар байгуулах эрхтэй болсон билээ. Тэгвэл шинэ Засгийн газрыг 40 настай Алексис Тсипрас тэргүүлэхээр болж Ерөнхий сайдынхаа тангаргийг өргөлөө.
Сирийн курд дайчид Турк улстай хиллэдэг тус улсын Кобани хотыг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлээс чөлөөллөө.
АНУ-ын холбооны мөрдөх товчооныхон өчигдөр тус улсад орогнож байсан ОХУ-ын тагнуулыг илрүүлсэн байна.
“Исламын улс” хэт даврагчид барууны орнуудад шинэ алан хядах ажиллагаа явуулна гэж заналхийллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт