
Өнгөрөгч долоо хоногт Японы хоёр иргэнийг барьцаалсан лалын улсын гэмт этгээдүүд тус улсын Засгийн газраас 200 сая доллар нэхэмжилж байсан билээ. Харин Японы Засгийн газар хэт даврагчидтай холбоо тогтоож чадаагүйн улмаас барьцаанд байсан нэг иргэнээ цаазлуулсан билээ. Хэт даврагчид барьцаанд амьд үлдсэн сэтгүүлч Кэнжи Готог Иорданы шоронд хоригдож байгаа Исламын бүлэглэлийн гишүүн Сажида Аль Рашави гэх алан хядах ажиллагаа үйлдсэн эмэгтэйгээр солих саналыг Японы Засгийн газарт тавьсны дагуу Японы эрх баригчид солилцооны саналыг хүлээж авахаар болжээ. Ингэхдээ тэд Иорданы Засгийн газартай хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн Иорданы тал ч мөн адил Лалын улсад өнгөрсөн жилийн 12 дугаар сард барьцаалагдсан нисгэгчээ суллуулах хүсэлтэй байгаа юм байна. Ийнхүү Японы тал Лалын улстай Иорданы Засгийн газраар дамжуулан хэлэлцээ хийх бөгөөд сэтгүүлч Кэнжи Гото болон Иорданы нисгэгч нарыг хэт даврагч Сажида аль-Рашива гэгчээр солилцох хэлэлцээр хийхээр болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт