Аливаа зүйлс өнөөгийн хурдацтай хөгжиж буй цагт шахагдан хэрэглээний жагсаалтаас хасагддаг болсон өнөө цаг үед дугуйны хэрэглээ өндөр хэвээр байгаа.
Тэр дундаа замын түгжрэл, бөөгнөрсөн хотын амьдралын хувьд бол дугуйн хэрэглээ хамгийн түгээмэл. Манай улсад дугуйгаар аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Сүүлийн үед уулын дугуйн аяллын төрөл нэлээн хөгжиж байна.
Энэ нь хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрахыг эрхэмлэх болсонтой холбоотой.
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клуб залуусын амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор их хотын утаанаас хол, хөдөө цэвэр агаарт гарч амрахыг уриалж, сар бүр дугуйн аялал тогтмол зохион байгуулж буй. Энэ удаагийн "Эко дугуйн аялал” ирэх бямба гаригт болно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт