ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын хамгийн ахмад тамирчин Эверестэд авирна

    Уулын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа ирэх тавдугаар сард Эверестийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

    Тэрбээр Мерапека, Лобуче хоёр оргил дээр 2001 онд, Казакстан, Киргызстан улсын хил дээр оршдог далайн түвшнээс дээш 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргилд 1990 онд авирч байсан туршлагатай.

    Цаст Гималайн ноён оргилыг тойроод 8000 метрээс дээш өндөртэй 14 салбар оргил байдаг аж.Эверестийн ноён оргил Жомолунгма далайн түвшнээс дээш 8850 метр өндөр.

    Энэ сүрдэм оргилд 74 настай уулчин авирч гарсан түүх ховор. Харин гавьяат тамирчин маань уг оргилд гарна гэдгээ олонд өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжиллаа.

                                                                                                                            Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй