ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр Т.Түвшинтулга, Д.Гомбодорж, П.Өсөхбаяр, Ж.Чулуунбат нар зодоглоно

     Ес дэх өдрөө болж буй Азийн зуны спортын XVII наадам чөлөөт бөхийн болон боксын тамирчид медалийн буухиаг өчигдөр амжилттай үргэлжлүүллээ. Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгарав. Мөн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин зодоглож, гурав нь медаль хүртлээ.

    Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгө, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга нар тус тус хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр өндөрлөх чөлөөт бөхийн барилдаанд:

    61 кг-ийн жинд ОУХМ Т.Түвшинтулга Энэтхэгийн бөх ДАШТ-ий хүрэл медальт Баржангтай өрсөлдөнө.

    74 кг-ийн жинд ОУХМ Д.Гомбодорж Өмнөд Солонгосын бөх Сангкю Литэй хүч үзнэ.

    86 кг-ийн жинд ОУХМ П.Өсөхбаяр Тайландын бөх Метее Тепакомтай зодоглоно

    125 кг-ийн жинд ОУХМ Ж.Чулуунбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Мохаммед Салемтай барилдана.

                                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй