Туульч Увхийн Батын хайлсан туулийн бичлэгүүд эх нутагтаа эгшиглэх нь.Унгар улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан туульч У.Батын хайлсан туулийг соронзон хальснаа хуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд явуулжээ. Унгар улсын дипломатч Л.Кадар Монголд 1965 онд ажиллаж байхдаа туульчтай уулзаж, зургаан цагийн турш тууль хайлуулж соронзон хальсанд бичсэн гэдэг.
Энд “Бум-Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Хүлэг-Эрдэнэ” тууль бий. “Бум-Эрдэнэ” баатрын тухай тууль нь Монголд 20 гаруй хэлбэрээр олдсон бол “Хүлэг-Эрдэнэ” тууль нь хоёр хэлбэрээр олджээ. Үүний нэг нь У. Батын хайлсан нь байгаа юм. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн сан мянгаад туульстай болжээ. Л.Кадар уг бичлэгүүдээ профессор Б.Катуутай хамтран жил гаруй хугацаанд кирилл үсгээр буулган, англи, монгол, унгар хэлээр хөрвүүлэн 2012 онд Будапешт хотод нийтлүүлж байсан аж. Туульч У.Батын туулиуд эртний шинж төлөвийг хадгалсан байдгаараа онцлогтой.
Ойрад түмний туульчид
Тэрбээр Увс аймгийн Хяргас сумын нутагт 1899 онд баяд омгийн Увхийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. 15 настайдаа авга ах Б.Дарамын тууль хайлахыг сонсон бие даан сурснаар 20 настайдаа нутгийн олондоо туульч хэмээн танигджээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт