
Испанийн батлан хамгаалахын сайдын мэдэгдэж байгаагаар Грекийн F-16 сөнөөгч онгоц бэлтгэл хийж явахдаа гэнэт осолдон Испанийн батлан хамаагаалахын цэргийн бааз дахь бусад онгоцуудыг мөргөн дэлбэрчээ. Ослын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр 10 хүн амиа алдсаны найм нь Грек, хоёр нь Францын армийнхан байсан гэнэ.

Түүнчлэн 20 хүн шархдаж биеийн байдал нь хүндхэн байгаа талаар Ройтерс агентлаг уламжилж байна. Осол НАТО-оос жил бүр явуулдаг Тактикын удирдлагын хөтөлбөрийн хүрээнд болдог бэлтгэл сургуулилтын үед гарчээ. Энэхүү хөтөлбөрийг НАТО 1978 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Испанид 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн юм байна. Гэсэн ч энэ төрлийн осол НАТО-ийн цэргийн сургуулилтын түүхэнд нэг ч гарч байгаагүй аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт