Би чамд хайртай киноны Үрлээгийн дүрээрээ олны танил болж тухайн үеийн залуусын зүрхийг шархлуулж явсан жүжигчин С.Пүрэвмаа өдгөө таван хүүхдийн ээж, ногоон хоолтон болж, жүжигчний мэргэжлээ загвар зохион бүтээгчээр сольчихоод буй. Нэг хувцасаа 500 000-1 сая хүртэл төгрөгөөр бүтээгдэг түүний ихэнх үйлчлүүлэгчид цагаан хоолтой, бясалгагчид байдаг гэсэн.

Түүнийг хамгийн сүүлд Би чамд хайртай-2 кинонд тоглох үеэр С.Пүрэвмаатай хамтарч ажиллахад хэцүү байсан гэнэ, янз бүрийн болзол тавиад түүнийг нь биелүүлэхгүй бол зураг авалтандаа ирэхгүй бусдыгаа зовоож гэх яриа гарч байсан. Тэгвэл үнэн хэрэгтээ тэрээр энэ кинонд тун дургүй тогложээ.

Кино зохиолоос нийгэмд эерэг хандлага өгөх зүйл олж хараагүй тэрээр “Миний хэлсэн, хүмүүст хэрэгтэй санааг оруулсан бол би нэг ч төгрөг авахгүй тоглоход бэлэн байсан. Гэвч Б.Баатар миний харсан таван нүүдлийн цаадахыг мэдсэнгүй, өнөө маргаашийн ашиг харж кино хийсэн нь урмыг минь хугалсан” гэж ярьжээ. Би хүүхэд шиг хууртагдаад л кинонд тоглосон, хэлсэн амандаа хүрч чадаагүй ч тэнэглэлийг нь уучилж зураг авалтаа дуусгасан хэмээн тэрээр тухайн үеийн нөхцөл байдлыг тайлав. Тэрээр миний хэлэх гэсэн санааг кинонд оруулсан бол залуучууд хавдартай, бөөрний өвчтэй, гудамжлаг, баарлаг, тамхилаг, мухардмал байхгүй, аливааг ухаарах байсан гэсэн юм. Өөрийнх нь тодорхойлсноор тулга тойрсон, өчүүхэн дүр бүтээсэн тэрээр найруулагч Б.Баатартай кино зураг авалтын үеэр огтхон ч ойлголцож чадаагүй байна.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт