ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн өвөрмөц цуглуулга

    Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтлөх  болсноор цэнхэр дэлгэцээр  бидэнтэй байн байн уулзах болсон. Түүний хөтлөгчөөр бус зочноор оролцсон  нэвтрүүлгийн шинэ дугаар саяхан дэлгэцнээ гарч хүмүүс хэсэгтээ л  түүний тухай яриагаар амьсгалав.

    Энэ нэвтрүүлгээс, бас шинэ нэвтрүүлгийн хөтлөлт бүрээс нь найрагчийн тухай мэдээлэл, ойлголт, өнгө төрхийг үзэгчид авах болсон нь үнэн. Тэгвэл олны тэр бүр мэдэхгүй найрагчийн нэгэн хообийг та бүхэнд танилцуулъя. Гял цал алт мөнгө, сайхан машин тэрэг гэхээс илүү  жижиг сажигхан зүйлд Б.Лхагвасүрэн найрагч дуртай ажээ. Өвөрмөц хэлбэртэй аяга, халбага, сэрээ,  асаагуур гэх мэт жижиг эдлэлд нүд унагадаг нйарагч маань шүдэнзний арвин  цуглуулгатай гэнэ. Загвар нь давтагдаагүй олон мянган шүдэнз түүнд бий бөгөөд энд тэнд аялахдаа цуглуулгаа арвижуулахаа мартдаггүй байна. Гэхдээ огт зураагүй, хайрцаг нь эвдрээгүй шүдэнзийг л цуглуулдаг байна. Тэрээр галыг бэлгэшээж шүдэнз цуглуулдаг болсон бөгөөд  шүдэнзний хайрцаг дээрх зураг цаг үеийнхээ түүхийг өгүүлдэг. Хайрцагны загвар, зураг тэр чигээрээ урлаг. Марк цуглуулахтай л агаар нэг хэмээн хэлсэн юм.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй