Өнгөрөгч амралтын өдрүүдээр Грекийн парламентын сонгууль болж өндөрлөв. Энэ удаагийн сонгуульд Грекийн сөрөг хүчнийхэн илт давуугаар ялалт байгуулсан байна. Урьдчилсан дүнгээр Грекийн сөрөг хүчний намын удирдагч Сириза 56 хувийн санал авсан талаар мэдээлж сөрөг хүчнийхэн баяраа тэмдэглэж байна.
Исламын улсынханд барьцаалагдаад байсан бөгөөд бизнесмэн Юкаваг цаазаар авсантай холбогдуулан НҮБ-ын аюулгүй зөвлөл яаралтай хуралдлаа.

Бээжинд Цагаан сарыг тохиолдуулан БНХАУ-ын Төрийн үйлчилгээний байгууллагын автомашинуудын дуудлага худалдаа зохион байгуулж байна.
Альпийн нуруунд авирч явсан Францийн уулчид нурангид дарагдаж амь насаа алдсан байна. Тэд 53-78 насны ахмад уулчид байсан бөгөөд далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт авирч байжээ.
“Нэгдүгээр сарын 25-ны хувьсгал”-ын дөрвөн жилийн ойн өдөр Египетэд болсон эмх замбараагүй байдлын улмаас тус улсын хэд хэдэн хотод нийтдээ 18 хүн амиа алдаж, тавь гаруй хүн шархаджээ.
Барак Обама өнөөдөр болох Энэтхэгийн Үндсэн хуулийн өдөрт зориулсан баярын парадад хүндэт зочны хувиар оролцлоо. Тэрээр тус баярын парадад оролцож буй анхны гадаад ерөнхийлөгч болж байгаа юм.
“AirAsia” компанийн “Airbus A320-200” онгоцны их биеийг Ява тэнгисийн гүнээс татаж гаргах оролдлого дахин бүтэлгүйтлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт