ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цахимаар газар өмчлүүлж эхэллээ

    Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ.  Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлнэ.  Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны 01-р сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлийн 15 хоногийн турш үргэлжлэх юм.

    Та  ЭНД ДАРЖ системд нэвтэрч орсноор зарлагдсан байршлуудаас сонголтоо хийж, өргөдөл илгээх боломжтой.

    Та системд нэвтрэхдээ өмнө нь зарлагдсан 5 байршилд газар өмчлөх хүсэлт, өргөдөл илгээж байсан бол бүртгүүлсэн Регистерийн дугаар болон гар утсанд тань ирж байсан Баталгаажуулах кодоороо нэвтэрч ороорой.

    Харин Баталгаажуулах кодоо мартсан бол Нууц үг сэргээх хэсэгт хандаж зааврын дагуу бүртгүүлэн шинэ нууц үг авна. Та шинээр бүртгүүлж, зарлагдсан байршлуудад өргөдөл илгээх бол Бүртгүүлэх хэсэгт хандаж зааврын дагуу бүртгүүлэн нэвтэрч орох юм. Цахимаар газар өмчлүүлэх 4 дүүргийн товлогдсон газруудын хашааны байршил, зам, сургуулийн байршил зэрэгтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй