ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Альпийн нуруунд авирч байсан зургаан уулчин амиа алджээ

    Өчигдөр Альпийн нуруунд авирч явсан Францийн уулчид нурангид дарагдаж амь насаа алдсан байна. Тэд 53-78 насны ахмад уулчид байсан бөгөөд далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт авирч байжээ. Уулчдын багт 17 уулчин багтаж байсан бөгөөд тэднээс зургаа нь харамсалтайгаар амиа алдсан байна. Ийнхүү энэ улирал эхэлсээр Альпийн нуруунд амиа алдсан уулчдын тоо 30 хүрээд байгаа юм. Альпийн нуруу нь хамгийн эрсдэлтэй бүсийн тоонд ордог бөгөөд жил бүр олон арван уулчин тэнд амь насаа алддаг байна. Гэтэл уулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр Францын Засгийн газраас ямар ч арга хэмжээ авч чаддаггүй аж. Учир нь уулчдын ууланд гарах чин хүсэл эрмэлзлэлийг хорих нь хууль бус хэрэг гэж үздэг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй