“Гурван охин” хамтлаг өнгөрсөн жилийн тавдугаар сард “Хурдлах тусам” шинэ цомгоо худалдаанд гаргаж, наймдугаар сард цомгийнхоо баярыг шоу тоглолт хэлбэрээр зохион байгуулсан.
Тэдний тав дахь цомог болох “Хурдлах тусам” уянгын, хэмнэлт таван шинэ дуунаас бүрдсэн. Дуучин бүсгүйчүүд өмнө нь “Удахгүй чи надаас” дуугаа дүрсжүүлж сонсогчдод хүргэсэн юм. Тэгвэл энэ удаа “Хурдлах тусам” дууныхаа шинэ клипийг хүргэхээр зэхэж байна.
Энэ дууны шүлгийг ZZ тэрлэн, аялгууг нь Төрийн соёрхолт, дуучин Д.Болд зохиож, клипийг нь “V” студийнхэн бүтээжээ. Тус хамтлагийнхан ухаалаг гар утасны апп хийсэн хоёр дахь уран бүтээлч боллоо. “Three girls band” хэмээх апп-д тэдний “Жинхэнэ хайр”, “HOT DISCO”, “Хурдлах тусам” зэрэг цомгийн дуу нь хамтлагийн танилцуулга, гэрэл зураг, шинэ мэдээллүүдийн хамт тавигджээ. Дашрамд дуулгахад тэд “Хурдлах тусам” шинэхэн клипээ хамтлагийнхаа апп-д байршуулж, үзэгчдийн хүртээл болгох гэнэ.
Энэ сарын 30-нд гурван бүсгүйн “Хурдлах тусам” дууны шинэ клипийг залуус ийн ухаалаг гар утаснаасаа хүлээн авч үзэх боломжтой боллоо.
Сонирхуулахад энэ дууныхаа клипэнд дуучин Ану секси дүр төрх бүтээж, “сахилгагүйтсэн” сурагтай. Үзэхийг хүсвэл ухаалаг гар утсандаа “Three girls” апп-ыг татаж суулгахад л хангалттай.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт