БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээний финалд “S4” хамтлагийнхан үлджээ. Зургаа дахь жилдээ болж буй тэмцээний сүүлчийн шат энэ сарын 24-нд болоход 8000 гаруй залуусаас “S4” хамтлагийнхан шилдэг 14-т багтсан гэнэ.
Тэмцээн жил бүрийн 10 сараас дараа оныхоо хоёрдугаар сар хүртэл явагддаг. Энэ жилийн тэмцээнд Спани, БНСУ, Япон, Аргентин, ОХУ, АНУ зэрэг орны уран бүтээлч оролцсон байна. Эхний гурван шатны шалгаруулалт тус тусын улсад явагддаг бөгөөд төгсгөлийн шат нь Бээжинд болдог аж.
Орон орноос шалгарсан шилдгүүдийн дундаас шилдгийн шилдэг гурван оролцогч олон улсын цагаан сарын хүндэтгэлийн тоглолтод оролцох эрхтэй. Мөн БНХАУ- ийн “Еntertainment production”-тай гэрээ байгуулах боломжтой. Одоогоор уг тэмцээнээс төрөн гарсан уран бүтээлчдээс АНУ, Солонгосын дуучид бүх худалдааны зах зээл дээр амжилттай ажиллаж буй.“S4” хамтлагийн залуус beat box Баачкатай хамтран оролцож эхний шатыг амжилттай давсан. Алдарт “Эргүна” хамтлагийн дуучин Нарсу S4 хамтлагийн тэмцээний уралдааны шалгаруулалтад продюссерийн үүрэг гүйцэтгэж байгаа. “You can” олон улсын дуучдийн тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорно. Дашрамд дуулгахад “S4” хамтлагийнханд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниас хамтран ажиллах санал тавьжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт