"Дакар ралли-2015" автомашин, мотоциклийн уралдаанд Монголоо төлөөлж амжилтай оролцсон тамирчид эх орондоо өчигдөр хөл тавилаа.
Өмнөд Америкийн +50 хэмийн халуунд 9000 км зам туулан, 13 өдрийн турш хурд сорьсон тэд хүсэл мөрөөдөл биелүүлж "Finish" медалийн эзэн болсон билээ.
Мотоциклийн ангилалд гурав дахь удаагаа оролцон, 45-р байр эзэлсэн 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар "Дакар ралли"-ийг хоёр дахь удаагаа ийн амжилттай өндөрлүүллээ.
Харин 117 дугаартай уралдсан Ч.Анар Дакарт анх удаагаа уралдаж 78-р байрт жагссан.
Азийн онуудаас Монголын тамирчид анх удаа автомашинаар уралдсан нь энэ тэмцээний бас нэгэн онцлог байв. ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын эх орныхоо алтан соёмбот далбаа, уйгаржин монгол бичгээрээ гоёсон 431 дугаартай автомашин энэ жилийн тэмцээнд өрсөлдсөн төмөр хүлгүүдээс хамгийн загварлагаар нь шалгарсан юм.
Тэд амжилтаараа 62-р байрт орж, Дакар раллигийн тэмцээнд ийн мөрөө үлдээв.
Сонирхуулахад ОУХМ Н.Лхамаагийн төрсөн өдрийн баяр эх орондоо ирсэн өдөр тохиож, 34 насыг зооглоод байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт