ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Эмээлт”-д энэ онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 онд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг байгуулсан.

    Төлөвлөгөөний дагуу тус газар  2015 онд  182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүнд:

    Паркийн хашаа барих, түр хүчдэл, түр усан хангамж татах ажлыг нийслэлийн төсвийн 1,6 тэрбум төгрөгөөр;

    103 мгв хүчин чадалтай дулааны станцыг хувийн хэвшлийн 30 тэрбум төгрөгөөр; Хоногт 20000 м3 ус цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар;

    Инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолоор батлагдсан бондны үлдэгдлээс /75 тэрбум/ санхүүжүүлж 2015 оны бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй