

Ц.Мянганбаярын “Монгол газар” компани дампуурчээ. Тус компанийн дампуурлаа зарлах хурлыг ирэх сарын 11-нд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хийхээр товлосон байна. Ц.Мянганбаяр өнгөрсөн зунаас санхүүгийн хямралд орж наймдугаар сард дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргасан ажээ. Үүний дагуу шүүхээс хэрэг үүсгэж “Монгол газар”компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. “Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр нийгмийн даатгал, Монголбанк болон хувийн компаниудад олон тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээлэл буй. Тиймээс тус компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй юм байна.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт