ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын тамирчид 10 медаль хүртэж, амжилт арвинтай ирлээ

    ОХУ-ын Красноярск хотод болсон И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран-при” тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86, 97, 125 кг-ийн жингийн барилдаан болж, Монголын долоон бөх өрсөлдсөнөөс О.Үйтүмэн мөнгө, Ж.Чулуунбат нар хүрэл медаль хүртэв.

    Тэмцээнд манай эрэгтэй 28, эмэгтэй 16 бөх хүч сорьж, нийтдээ 10 медальтай эх орондоо ирлээ.

    86 кг-ийн жинд О.Үйтүмэн ОХУ-ын бөх Ахмед Магомедовыг ялж, хагас шигшээ барилдаанд Беларуссын бөх Александр Гуштынийг 5:0 онооны харьцаагаар дийлэн алтан медалийн төлөө оросын бөх А.Уришевтэй гар зөрүүлж 4:11 онооны харьцаагаар дийлджээ.

    Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт оросын бөх Сослан Эльтаровыг дийлж, дараа нь оросын бөх А.Хугаевт ялагдан дагах барилдаанд оросын бөхийг хожиж хүрэл медалийн төлөө Н.Золбоотой барилдаж 4:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

    Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд барилдсан гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Пронцевичийг хожиж, мөнгөн медалийн төлөө барилдаанд байнгын өрсөлдөгч, Латвийн бөх А.Григорьеваг илүүрхэн ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх И.Тражуковаг цэвэр даржээ. Хоёр жилийн өмнө энэ тэмцээнд мөнгөн медалийн төлөө барилдаанд А.Григорьевтэй барилдахдаа оноо илүү явсан ч дархан тохох мэхэнд нь орж цэвэр ялагдаж байсан юм.

    Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Ц.Бямбазаяа  европийн өсвөрийн аварга Елена Востриковад ялагдаж, дагах барилдаанд оросын бөх Дарья Лексинаг өвдөг шороодуулж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Алина Мореваг ялжээ.


    55 кг-ын жинд А.Батцэцэг нэгдүгээр тойрогт японы бөх Анри Кимураг хожиж, алтан медалийн төлөө буриадын бөх И.Ологоноватай барилдаж 3:4 онооны харьцаагаар дийлдэж мөнгөн медалийн болзол хангажээ. Б.Номин-Эрдэнэ нэгдүгээр тойрогт хийлж, оросын бөх И.Ологоновад ялагдан дагах барилдаанд ялж хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөх Татьяна Новикийг ялж хүрэл медаль хүртлээ.  

                                                                                                                           Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй