
Ийнхүү Япон улс даяар уй гашуу болж байгаа бөгөөд амь үрэгдсэн гэгдэж байгаа Харуна Юкавагийн ар гэрийнхэн хүүгээ амьд байгаа гэж битүүхэндээ найдаж байгаа талаараа мэдэгджээ. Исламын улсынхны зүгээс Японы нэг иргэнийг цаазаар авсан видеог цацсаныхаа дараа дараагийн иргэний амь насыг хэрхэх талаар мэдэгдэл хийгээгүй бөгөөд ямартай ч амьд байгаа Кенжи Гото сэтгүүлчээр солилцоо хийх санал тавьсан байна.

Исламын хэт даврагчид Кенжи Готог Йорданд хоригдож буй Иракийн хэт даврагч Сажида аль-Ришави гэгчээр солилцохыг санал болгожээ. Сажида аль-Ришави нь 2005 онд Иорданы Амманд бөмбөг дэлбэлэхэд оролцсон хэргээр цаазын ял аваад байгаа нэгэн гэнэ.

Японы Ерөнхий сайдын мэдэгдэж байгаараар тэд алан хядагчидтай 72 цагийн хугацаанд холбоо тогтоож чадаагүйгээсээ болж нэг иргэнээ харамсалтайгаар алдлаа. Ямартай ч бид амьд байгаа иргэнээ аврахын тулд бүхнийг хийнэ хэмээгээд олон улсын дэмжлэгийг хүссэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт