Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс Ашигт малтмалын газар хүлээж авна. Ингэхдээ төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлэх юм байна. Мөн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох аж.
Үйлчилгээг цахимжуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үеэр Ашигт малтмалын газарт үүсдэг байсан дараалал, хүлээлт, чирэгдэл, хардлага бүрэн арилна гэж албаныхан үзэж байна.
Нийтдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19,8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд буй бөгөөд үүнээс 20,9 га сая талбайд өргөдлийн журмаар, 10,1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм байна.
Эхний удаад нутгийн баруун хагаст хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох юм.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт