Үндэсний супер лигийн багуудад ирж буй тоглогчдын чансаа жилээс жилд нэмэгдсээр байгаа. Энэ удаа NBA-гийн 17 удаагийн аварга алдарт Лейкэрс багийн үндсэн холбон тоглогчоор хоёр улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтод бүгдэд нь, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтод гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнтын хамтаар хүчин зүтгэж талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилж байсан холбон тоглогч Смүш Паркер Монголд ирлээ.
Түүнийг Монголд ирж Үндэсний супер лигт тоглоно гэхэд олон хүн итгэхгүй байжээ.Тэгвэл тэрбээр өнөөдөр өглөө 7.30 минутанд Чингис хаан ОУНБ-д газардаж, Монголд хөл тавив.
Смүш Паркер болон Коби Брайнт нарын хоорондын харилцааны талаар өнгөрсөн жил Дэлхий даяар шуугиад амжсан билээ.
Тэрбээр Үндэсний супер лигийн “Мадимос Шонхорууд” багт Азийн шилдэг гурван тоглогчийн нэг ОУХМ Т.Санчирын хамт хүчин зүтгэнэ.
Маргааш Ням гаригт 15.00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд анхны тоглолтоо “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн эсрэг хийх юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт