ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Өнгөрөгч даваа гарагт Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл өчигдөр Камерун улсын хилийн ойролцоо байдаг жижиг тосгонд халдан гурван хүний аминд хүрч, 80 гаруй хүнийг барьцаалсан билээ. Тус улсын хууль сахиулагчид хэргийн мөрөөр шалгаж байгаа ч одоогоор ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

    Өнгөрөгч мягмар гарагт Японы Сага мужийн хоёр шувуун фабрикт шувууны томуугийн вирус илэрсэн бөгөөд 73 мянган шувууны фермийн шувуудыг устгажээ. 

    Исламын улсын хэт даврагчид өнгөрөгч мягмар гарагт Японы хоёр иргэнийг барьцаалж 200 сая америк долларыг өгөхийг шаардаж байгаа билээ. Тэд барьцааны хүмүүсийг суллахад Японы Засгийн газарт 72 цагийн хугацаа өгсөн бөгөөд энэ хугацаа нь Токиогийн цагаар өчигдөр 14:50 цагт дууссан ч Японы тал Исламын бүлэгтэй холбоо тогтоож  чадахгүй байна. 

    “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгч Чо Хюн А-г шүүх хурал өнгөрөгч мягмар гарагт Сөүл хотноо боллоо. Шүүх хурлын үеэр Чо Хюн А өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байгаагаа мэдэгдсэн ч өөрийгөө агаарын тээврийн хууль зөрчөөгүй гэсэн нь Солонгосчуудыг бухимдахад хүргэсэн юм.

    Өнгөрөгч лхагва гарагт хөл бөмбөг үзсэн хэргээр 13 хүүг цаазаар  авсан аймшигт хэргийг  Лалын улсын бүлэглэл үйлджээ. Тэд Азийн хөлбөмбөгийн наадмын Ирак, Йорданы багийн хоорондох тоглолтыг нууцаар  үзэж байгаад Исламын цэргийнхэнд баригдсан байна.

    ОХУ-д рублийн ханш сүүлийн 25 жилийн түүхэнд байгаагүйгээр унаж, Украйнтай үүссэн асуудлаас үүдэн олон улсын хориг арга хэмжээг авсаар байгаа ч тус улсын гадаад улсуудад төлөх өрийн хэмжээ 20 хувиар багассан байна. 

    Өнгөрөгч оны сүүлээр АНУ-ын Фергусон хотод 18 настай хар арьст хүүг буудан хөнөөсөн цагдаагийн офицер Дарен Уильсоныг цагаатгахаар болсон нь олныг бухимдуулж эхэллээ. 

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2015 онд хийхээр төлөвлөж буй ажлаа Конгресст танилцууллаа. Түүний телевизээр шууд дамжуулсан тайланг хамгийн бага хүн үзсэн үзүүлэлт гарчээ.

    АНУ-ын эрх баригчдын зүгээс Крымийн эсрэг тавьсан хориг арга хэмжээтэй холбогдуулан ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Крымийн нутаг дэвсгэрт Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалахгүй гэх шийдвэр гаргалаа. 

    Энэ 7 хоногийн байдлаар Эболагаар нас барагсдын тоо 8700 хүрсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээллээ. 

    Өчигдөр буюу баасан гарагт Дэлхийд тэргүүлэгч газрын тосны орд бүхий Саудын Арабын хаан Абдула өчигдөр шөнийн 01:00 цагт 82 насандаа таалал төгслөө. Түүнийг оршуулах ёслол өнөөдөр болсон юм. 

    Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын Нью Жерси мужид өчигдөр орой томоохон хэмжээний түймэр гарчээ. Түймрийн улмаас 240 өрхийн 1000 гаруй оршин суугч орох оронгүй болсон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй