Энержи ундаа хүүхдэд архи тамхитай төстэй үйлчилгээ үзүүлдэг
Сайн судлагдаагүй, хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэсэн Энержи ундаанууд бага болон өсвөр насны хүүхдүүдэд аюултай байж болзошгүй талаар Америкийн эмч нар анхааруулж байна.
Энэ болзошгүй аюул нь уг бүтээгдхүүнд агуулагдах кофеин болон түүнтэй төстэй нэгдлүүдийн үйлчлэлээр үүсэж, зүрх дэлсэх, татах, цус харвах нөлөө үзүүлж мөн гэнэтийн үхэлд ч хүргэж болзошгүй юм байна. Энэ талаарх дүгнэлтийг хийхдээ албан болон албан бус мэдээ тайлан, эрдэм шинжилгээний ном сэтгүүл, хэвлэл мэдээлэл дээр гарсан тодорхой жишээ зэргийг үндэслэсэн юм байна.
Мисури муж улсын Карл Жанкшн хотын ахлах сургуулийн сурагч Дакота Сэйлор гэдэг 18 настай хүү урьд нь хэрэглэж байгаагүй төрлийн Энержи дринк ундаанаас хоёр том лаазыг уусны дараа таталт өгч эмнэлэгт хүргэгдэн тав хоног хэвтжээ. Эмч нар түүнийг уусан ундааны кофеин болон түүнтэй төстэй нэгдлүүдийн үйлчлэлээс шалтгаалж гэж ийм байдалд хүрсэн гэж дүгнэж байгаа бөгөөд ийм төрлийн зарим ундаанд агуулагдах кофейний хэмжээ жирийн лаазтай 'сода' гэх ундаануудаас дөрөв, тав дахин илүү хэмжээгээр агуулагддаг юм байна Сэйлор хүү түүний мэдэх зарим найз нь ийм төрлийн ундааг нэг өдөрт хэд хэдээр уудаг нь үнэхээр тэнэг хэрэг байж хэмээн хэлсэн байна.
Маямагийн анагаахын их сургуулийн хүүхдийн тэнхимийн эхлэгч Др.Стивен Липшульц хэлэхдээ энержи ундаанд байдаг зарим бодис нь хүүхдэд гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах зэрэг үйлчлэл үзүүлдэг нь архи тамхитай төстэй тул иймд энэ ундааны хэрэглээг зохицуулах шаардлагатай бөгөөд энгийн хэрэглээг дэмжихгүй нь зөв гэжээ.
Ер нь бол Энержи дринк-ны хүүхэд болон насанд хүрэгчдийн хэрэглээний нормыг тогтоогоогүй бөгөөд Америкийн зах зээл дээр 20 гаруй жилийн өмнө бий болсон энэ бүтээгдэхүүний жилийн худалдаа 9 тэрбум гаруй доллараас илүү гарах бөгөөд зарим нэг судалгаагаар залуус хүүхдийн гуравны нэг нь уг бүтээгдхүүнийг хэрэглэдэг гэсэн байна. Ийм ундааг хэрэглэснээс гарах эрүүл мэндийн холын хор хохирол, эрсдэлийн нөлөөг тооцох судалгаа хийгдээгүй байгаа нь энэ бүтээгдхүүний цаашдын аюулыг ихэсгэж болзошгүй гэж энэ илтгэлд бичжээ.
Хордсон хүүхдүүд татах, зүрх нь хурдан дэлсэх, солиорол өгөх, цээжээр нь өвдөх, цусны даралт ихдэх шинж тэмдгүүд үзүүлсэн бөгөөд гэхдээ үхлийн тохиолдол гараагүй байна. Цаашдаа Америкийн Хүүхдийн эмч нарын Хүрээлэнгээс энэ чиглэлээр эмч нарт зориулсан заавар гарах гэж байгаа бөгөөд ер нь энэ ундаанууд хүүхдийн өдрийн хоолны дэглэмд тохирох эд биш гэсэн дүгнэлтийг уг хүрээлэнгийн Хоол тэжээлийн хорооны гишүүн Др. Марси Шнейдэр гаргасан байна.
Энержи ундааг архитай хольж хэрэглэж болохгүй
Үүнээс гадна Америкийн хэд хэдэн мужид ийм төрлийн ундааг архи, сoгтууруулах ундаатай хамт хэрэглэх нь онцгой аюултай гэж үзэж хоригложээ. Энержи дринкийг ёогтууруулах ундаатай хольж буюу нэг өдөр хэрэглэсэн хүмүүсийн цусан дахь спиртийн хэмжээ маш өндөр байгаа нь судалгаагаар батлагджээ.
Европт ийм ундааг архитай хольж уусан залуу хүүхдүүд нас барсан тохиолдол гарсан байна.
Ундаа үйлдвэрлэгчдийн холбооноос ийм ундаанууд кофенд байдгаас бага хэмжээгээр кофейн агуулдаг, гэхдээ ийм бүтээгдэхүүнд эмзэг хэрэглэгч нар бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээг анхаарч байх нь зүйтэй гэж тайлбарлаад буй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт