Жүдо бөхийн шигшээ багийн 48 кг жингийн тамирчин Г.Отгонцэцэгийг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглох болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр тус улсын нэрийн өмнөөс зодоглох нь тодорхой болж, хоёр улсын жүдо бөхийн холбооны төлөөлөл бичиг баримтыг нь баталжээ.
Г.Отгонцэцэг, өөрийн амжилтад хөтөлсөн анхны багш "Тэмүүжин" спорт клубийн дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстанд хөл тавьсан байна.
Тэрбээр жүдо бөхийн тамирчидтайгаа эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж байгаад Казахстан улсын шигшээ багийн бэлтгэлийн бааз дахь нэгдсэн цугларалт эхэлсэн тул ийн эх орноосоо морджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт