ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Китаноуми: Би Хакухог 40 дэх түрүүгээ аваасай гэж хүсч байна

    Японы мэргэжлийн сумо дахь түүхэн амжилтыг эвдсэн Хакухогийн өчигдрийн ялалтын талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийн бичжээ.

    Монгол Ёкозүна Хакухо баасан гарагт 33 дахь түрүү гэсэн бичиг барьж аваргаа тэмдэглэв.  

    Ёкозүна Хакухо сумогийн сүүлийн өдрийн барилдаанаас хоёр хоногийн өмнө Баасан гарагт 13 давж 33 дахь удаагаа түрүүлснээр мэргэжлийн сумогийн домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг эвдлээ.

    Озэки Кисэносатог нэг ч уналгүй 12 даваатай явсан Ёкозүна Хакухо давж түүний араас хоёр унаатай нэхэж явсан Ёкозүна Харумафүжи өрсөлдөгч бөх Ёкозүна Какурюүд унаснаар ийнхүү түрүүлэх болзлоо тэрээр хангасан юм.

    Дайны дараах үеэс 1971 оны 11 дүгээр сар хүртэл барилдахдаа 32 түрүүлсэн Тайхо аваргын цаг хугацааны шалгуурыг даван өдийг хүрсэн түүхэн агуу амжилтыг Хакухо давлаа.

    “Ялалтын буухиагаа үргэлжлүүлэн 33 дахь удаагаа түрүүлэхэд тийм ч амар байсангүй. Үзүүштэй, сайхан сумо боллоо гэж бодож байна” хэмээн Ёкозүна Хакухо барилдааныхаа дараа хэлсэн юм. Мөн тэрээр “Тэмцээн дуусахад хоёр өдөр дутуу байна. Сүүлийн өдөр хүртэл юу тохиолдохыг би мэдэхгүй. Улам илүү хичээж барилдахыг хүсч байна” гэв.

    Харин Японы Мэргэжлийн Сумо бөхийн холбооны тэргүүн Китаноуми “Хэн ч Хакухогийн амжилтад хүрч болно. Гэхдээ ялгаатай нь түүний энэ ялалт бол байгалиас заяагдмал юм. Хакухогийн хувьд Ёкозүнагийнх нь замнал ингээд дуусчаагүй. Би түүнийг 40 дэх түрүүгээ авч буйг харахыг хүсч байна. Түүнд замналаа үргэлжлүүлэх боломж бий” хэмээн ярьжээ.     

    Ж.Ангараг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй