ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хакүхо 33 дахь түрүүгээ хүртэхээр боллоо

    Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё маргааш өндөрлөнө. Гэхдээ Хацү башёгийн 13 дахь өдөр буюу башё дуусахаас хоёр хоногийн өмнө  ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатог давж 33 дахь түрүүгээ хүртсэнээр энэ башёд түрүүлэх нь тодорхой боллоо. Тэд эхлээд зэрэг газардаж, дахин барилдахад манай бөх ошитаоши мэхээр ялав. Уг барилдааны өмнөхөн Монголын нөгөө хоёр ёкозүна хүч үзэж, Какүрюү М.Ананд ялсан нь түүний түрүүг нэг өдрөөр урагшлуулсан гэхэд болно. Ийнхүү “Цагаан гарьд” Эзэн хааны цомыг Хакүхо 33 дахь удаагаа хүртх болзлыг хангаж 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдээд байна.

    Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн оны 11 дүгээр сарын башёд түрүүлж, 32 дахь түрүүгээ авснаар Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцээд байсан билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй