ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Дэлхийд тэргүүлэгч газрын тосны орд бүхий Саудын Арабын хаан Абдула өчигдөр шөнийн 01:00 цагт 82 насандаа таалал төгслөө. Түүний дүү Салман хааны суудлыг залгамжлах юм. 

    АНУ-ын Нью Жерси мужид өчигдөр орой томоохон хэмжээний түймэр гарсан байна.Түймрийн улмаас 240 өрхийн 1000 гаруй оршин суугч орох оронгүй болсон байна.

    Тайландын прокурорын газраас экс Ерөнхий сайд Йинглак Чинаватыг будааны тариалангийн салбарт төрөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд төсөвлөсөн 16,9 тэрбум ам.долларын зарцуулалтад үрэлгэн хандсан  гэж буруутгажээ. Түүнийг буруутай гэдгийг нь тогтоовол шүүхээс арав хүртэл жилээр хорих ялаар шийтгэж магадгүй юм байна.

    Бангладеш улсад парламентын шинэ сонгуулийг явуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалыг тус улсын сөрөг хүчин удирдаж байна. Хэдэн долоо хоног үргэлжилж байгаа улс төрийн үймээний үеэр 31 хүн амиа алдаж, долоон мянга гаруй хүн баривчлагджээ. 

    Исламын улсын хэт даврагчид Японы хоёр иргэнийг барьцаалж 200 сая ам.долларыг өгөхийг шаардаж байгаа билээ. Тэд барьцааны хүмүүсийг суллахад Японы Засгийн газарт 72 цагийн хугацаа өгсөн бөгөөд энэ хугацаа нь Токиогийн цагаар өнөөдрийн 14:50 цагт дууссан ч Японы тал Исламын бүлэгтэй холбоо тогтоож  чадахгүй байна. 

    Германы цагдаагийнхан “Исламын улс” бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдсэн хоёр хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүс 2013 онд Турк улсаар дамжин Сирид очин  террористуудтай хамт байлдаж байжээ. 

     

    Шийтийн Хути бүлэглэлийн бослого тэмцлийн улмаас Йемений ерөнхийлөгч Абдрабун Монсур Хади огцорч буйгаа мэдэгдлээ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй