ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Таван дохио”-д Б.Отгонсүрэн эргээд ирлээ

     Буянт-Ухаа ордонд эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн II тойргийн эхний тоглолт эхэлж, “Дорноговь Таван Дохио”  “SBL Хасын Хүлэгүүд” багийн хооронд боллоо. “Таван дохио” багийн бүрэлдэхүүнд экс багийн ахлагч Б.Отгонсүрэн нэгджээ.

    Тоглолтын салхийг “Таван Дохио” эрчтэй эхлүүлж, дөрвөн үеийн турш давамгайлан 62:71-ээр улирлын II дахь хожлоо авчээ. Тэднээс төвийн тоглогч И.Нарангэрэл  20 оноо 9 самбар бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Д.Долгор 14 оноо Г.Энхдэлгэр  12 оноо 11 самбар Б.Отгонцэцэг 5 оноо 4 оновчтой дамжуулалтаар багтаа тусалсан.

    Харин улирлын II дахь хожлоо хүлээж байгаа “SBL Хасын Хүлэгүүд” багаас А.Ариунтунгалаг 20 оноо 10 самбараас бөмбөг авалт хийж өөрийн хувийн дээд амжилтаа тогтоосон бол М.Ундрах 18 оноо 5 бөмбөг авалт гүйцэтгэсэн ч бусад нь 10-аас дээш оноо авсан тоглогч байгаагүй тул хожигдол хүлээлээ.

    Ийн эмэгтэйчүүдийн Үндэсний Супер лигийг гурван хожилтой “Ирвэсүүд”, “Хүлэгүүд”, “Фалконс” баг тэргүүлж буй бол араас нь хоёр хожилтой “Шаркс”, “Таван Дохио” баг шил дарж байна.

                                                                                                                                    Г.Золзаяа

     

                    

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй