Сургууль, цэцэрлэг, төрийн албаны ажлын эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулж замын түгжрэлийг бууруулахаар нийслэлээс төлөвлөж холбогдох судалгааг хийж буй. Иргэдийн 70 хувь нь 07.00-08.00 цагийн хооронд нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцдогоос түгжрэл үүсдэг гэж албаны хүмүүс үзэж буй. Тиймээс цэцэрлэгийг 08.00 цагаас, төрийн байгууллагыг 08.30 цагаас, төр захиргааны төв байгууллага, их дээд сургуулийг 09.00 цагт эхлүүлдэг болгохоор төлөвлөж буй мэдээ бий. Гэхдээ одоогоор энэ талаар нийслэлийн Засаг даргын албан ёсны захирамж гараагүй тул ирэх даваа гарагт одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарь хэвээр үргэлжлэх ажээ. Энэ асуудлаар төр, захиргааны төв байгууллагатай нийслэлийнхэн санал солилцож байгаа юм байна.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт