Хөх хот руу аялан тоглолтоор явсан Шинэ үе продакшныхан автын осолд орсон тухай харамсалтай мэдээлэл тарах болов. Жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж осол гарсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд тус продакшны жүжигчин Т.Билгүүн үүрээр харамсалтайгаар амиа алдсан байна. Ачааны машинтай мөргөлдсөний улмаас осол гарсан, машин байсан хүмүүс бүгд бэртэл авсан гэж эх сурвалж хэлэв. Мөн жүжигчин Ганбаагийн биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл байна. Эмоци продакшны жүжигчин Г.Тэмүжин, Энэ мэдээлэл хэрвээ үнэн бол хорвоо ямар хатуу юм бэ хэмээн талийгаачийн нүүр номд бичиж үлдээжээ. Талийгаачийн аав, ээж гэр бүл нь ослын тухай мэдээг сонсоод Шилийн гол руу явсан байна. Осолд орсон бусад жүжигчид Шилийн голын эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт