Интернэт ертөнцөд тавигдсан дуучин Адель болон лэйди Гага нарын зураг шуугиан тарьж байна. Дуучид хамтдаа авахуулсан зургаа өөрсдийн инстаграмдаа нийтэлсэн бөгөөд үзэсгэлэнт Адельтай өнгөрүүлсэн гайхамшигт лхагва гараг "Bro-down" гэж тайлбар бичжээ. Дуучид өмнө нь ингэж дотносох нь битгий хэл уулзалдаж ч байгаагүй. Харин хамтдаа зургаа авахуулахдаа зургийн тайлбарт "Bro-down" гэсэн нь студид бичлэг хийх цаг гэдэг үгний нууц түлхүүр юм байна. Уран бүтээлчид студид очихоо "Bro-down" гэж ярьдаг аж. Тиймээс хоёр дуучныг хамтран уран бүтээл хийж 2015 онд тэсрэлт хийхээр төлөвлөж байж магадгүй хэмээн урлагийнхан жиг жуг ярьж байгаа аж. Ямартай ч хэрэв хоёр өөр жанрын, хоёр өөр дуучин хамтарвал өвөрмөц бүтээл гарах нь баараггүй юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт