Зоогийн газарт тухлаж суухад "Эгчээ бохь авах уу?", "Сэтгүүл авах уу?", "Салфетка авах уу?" гэсэн хүүхдүүд цөөнгүй тардаг. Авах авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэлтэйг Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15 хүүхдийг мөрдөн шалгаж байна.

Эвийлж нэг худалдаж авдаг, эгдүүцэж дургүйцэж нэг аашлах зуур л таны гар утас бусад эд зүйлс эдгээр хүүхдүүдийн олз болж, хэрэглэсэн гар утас худалдан авдаг ченжүүдийн гарт очдог ажээ. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм.
Энэ гэмт хэргийг үйлдсэн хүүхдүүд дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй, аав ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ.
Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт