ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Sync” хамтлаг ”амь” орлоо

    “Уучил” нэртэй цомог гаргаснаас хойш "Sync" хамтлагийн дуучид хувийн амьдралаа төвхнүүлээд нэг хэсэгтээ л нам гүм байсан.  Тэгвэл тэд энэ намраас түр завсарласан уран бүтээл рүүгээ ханцуй шамлажээ.

    Шинэ цомогтоо багтсан, мөн өмнө нь хит болсон “Хэзээ ч”, “Чамд зориулъя”, “Уучил” зэрэг дуугаа дүрсжүүлэн ирэх сарын дундуур телевизүүдийн хөгжмийн сувгаар нэгэн зэрэг цацаж фэнүүддээ хүргэхээр зэхэж байна. Тус хамтлагийн ахлагч, таеквондогийн ОУХМ Б.Мөнх-Оргил уран бүтээлээсээ гадна “Etmo” клубийнхээ тамирчдыг 10 сарын 26-29-нд болох таеквондогийн өсвөрийн 20, насанд хүрэгчдийн 21 дэх УАШТ-д оролцуулахаар бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа аж.

    Сонирхуулахад Б.Мөнх- Оргил хүүхэд байхдаа спортын ертөнцөд хөл тавьж, таеквондогоор 10 гаруй жил хичээллэжээ. Тэрбээр 2012 оны гуравдугаар сард ОХУ-д зохиогдсон “Байгалийн цом” олон улсын тэмцээнд түрүүлэн, мөн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж ОУХМ цол хүртсэн билээ.

                                                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй