Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл 1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэх бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ.
Түүний амжилтыг хуваалцахаар аав ээж, ах дүү хамаатан садан болоод Монголын 21 аймгийн засаг дарга нар, спорт, урлагийн алдартнууд өнөөдөр өглөөний 08:20 минутад Токио руу нисчээ.
Аваргын аав Ж.Мөнхбат, ээж Н.Тамир, мөн мэргэжлийн сүмод хөл тавихад нь халуун сэтгэлээр угтаж авсан Кёкүшюзан Б.Батбаяр, түүний гэргий МУГЖ Т.Баясгалан, улсын заан Ч.Батзориг тэргүүтэй олны танил эрхмүүд сүүлийн өдрийн барилдаанд 69 дэхь их аваргынхаа дээлийнх нь захыг мушгихаар Их Наран улсыг ийн зорив. Ямартаа ч ирэх сарын 2-3-нд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт уулзаж, 2014 оны ажлыг дүгнэн, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулах юм. Тиймээс үүнээс амжиж аймгуудын засаг дарга аваргыгаа дэмжихээр эх орноосоо мордлоо.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт