ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Поп хатагтай бяцхан уншигчидтай уулзалт хийв

    Дуучин Б.Сарантуяа Английн Лондон хотоос Монголдоо ирж, энэ онд амжуулахаар төлөвлөсөн ажлуудаа эхлүүлсэн бололтой. Тэрбээр саяхан “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сангийн бяцхан уншигчидтай уулзалт хийж, тэдэнтэй номын ертөнцөөр аялж нэгэн үдийг өнгөрүүлжээ.

    Уг номын санг Батцэцэг хэмээх бүсгүй өөрийн санаачлагаар Баянзүрх дүүргийн V хорооны 42-р байрны нэг давхарт байгуулсан аж. Түүний бүтээлч санаачлага гавьяатад таалагдсан тул дэмжиж ажиллахаар болж, өөрийн зүгээс ном бэлэглэсэн байна.

    Сонирхуулахад биеэ авч явах соёл, насандаа тохируулж сайхан хувцасладаг байдлаараа бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болдог тэрбээр хүмүүстэй уулзахдаа өвөрмөц имиж бүрдүүлж чаддаг. Тиймдээ ч илүү дутуу гоёл, хямдхан чанар муутай хувцсанд мөнгө үрэх сонирхолгүй.

    Олны танил хүмүүс гадагшаа явж шопинг хийдэг бол поп хатагтай эх орноосоо худалдан авалт хийх дуртай нэгэн. Хаана ч явсан нүдний шилээр гангардаг тэрбээр уншигч хүүхдүүдтэй уулзчихаад, дуртай гоёлоо авахаар брэнд нүдний шилний дэлгүүрийг зорьжээ.

    Энэ тухайгаа цахим хуудастаа “Өнөөдөр Ерөнхий сайд Цэрэндоржийн гудамж дахь усан оргилуурын баруун талын байранд байрладаг  Centre Optique брэнд нүдний шилний дэлгүүрээр үйлчлүүллээ. Эзэн нь энэ бизнесийг эрхлээд 10 жил болж буй. Гадаадын үнэтэй брэнд шилнүүдийг Монголоосоо авсандаа сэтгэл өндөр байна” хэмээн бичжээ.

                                                                                                                                Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй