ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нью Жерсид 1000 хүн орон гэргүй боллоо

    АНУ-ын Нью Жерси мужид өчигдөр орой томоохон хэмжээний түймэр гарсан байна. Тус түймэр нь томоохон орон сууцны хотхонд маш хурдан хугацаан дэгдсэн бөгөөд азаар  нь түймрийн улмаас нэг ч хүн амиа алдаж, гэмтэж бэртээгүй гэнэ.

    Гал түймэр санамсаргүй гарсан хэмээн шинжээчид дүгнэж байгаа бөгөөд ослын нарийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Түймрийн улмаас 240 өрхийн 1000 гаруй оршин суугч орох оронгүй болсон байна.

    Одоогоор Нью Жерси мужийн хотын дарга орон гэргүй бологсдыг түр хоргодох байр болон эмнэлэгт хүргэх арга хэмжээг авсан байгаа гэнэ. Ослын газар 200 гаруй гал сөнөөгч, 50 машин ажиллаж байгаа тухай CNN агентлаг уламжилж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй