
Фалун Гоны үзэл гэдэг нь Хятад даяар 100 сая гаруй хүн тахин шүтдэг бие сэтгэлийн хүчийг дээдлэх үзэл суртал бөгөөд тэдгээр хүмүүс Хятадын коммунист намын эсрэг ухуулга тараадаг юм байна. 1999 онд “Фалун Гонг”-ийг даган шvтэгч 10 мянган хvн Коммунист намыг эсэргvvцэж тайван цуглаан хийсний дараа Хятадад энэ урсгалыг хоригложээ. Харин бүлгэмийн таван гишүүн улсынхаа төв талбайд өөрсдийгөө шатаасан хэрэг нь дэлхий дахины анхаарлын төвд нэг хэсэгтээ л байсан бөгөөд өнөөг хэр нь энэ өдрийг эргэн санасаар байгаа юм. Хятадын Засгийн газраас Фалун гоны үзэл суртлыг хүмүүст түгээхийг хориглон, хэд хэдэн гишүүнийг нь баривчилснаас болж энэхүү эсэргүүцэл өрнөхөд хүрсэн бөгөөд тухайн үед хоёр эмэгтэй, гурван эрэгтэй өөрсөд рүүгээ бензин цацаж амьдаараа шатсан аймшигт түүх өнөөг хүртэл эсэргүүцлийн хамгийн хүнд хэлбэрүүдийн тоонд багттдаг.

Тэдгээр хүмүүс ердөө өөрсдийнхөө үзэл бодлыг боогдуулсан гэж Хятадын коммунист намыг буруутган бодол санаа нэгт нөхдийнхөө төлөө амиа золиослон өөрсдийгөө амьдаар шатаасан нь аргагүй л зоригт үйлдэл гэлтэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт