
Германы өдөр тутмын "Гамбургер Moрганпост", "Bild" сонинууд энэ сарын 21-ний өдрийн дугаарынхаа тэргүүн нүүрэнд PEGIDA /Исламын хэт барууны үзлийн эсрэг Европийн эх орончид/ бүлгэмийн тэргүүн Лутц Бахманнын гитлер сахалтай зургийг нийтэлсэн нь багагүй шуугиан тариад байна. Сүүлийн үед Европ тивд исламын шашны хэт үзэлтнүүд удаа дараа олон хүний амь насыг бүрэлгэсэн хүчирхийлэл үйлдсэн нь европчуудын сэтгэлийг түгшээн, уур ундууцлыг төрүүлж, тэдний эсрэг, цагаачлалыг эсэргүүцсэн бүлгэмүүд үүсэхэд хүргээд байгаа билээ. Өчигдөр гэхэд л Европ тивд нэр нь нэлээдгүй түгсэн PEGIDA бүлгэмийг дэмжигчид Лейпциг хотод цугларч цагаачлалын бодлогыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан юм.
Германд нацист билэгдэл, зан заншлыг зохицуулсан хатуу хууль үйлчилдэг. Энэ хуульд дурдсанаар гитлер сахал нь нацист билгэдэлийн нэг хэлбэр ажээ. PEGIDA бүлгэмийн тэргүүн Бахманныг гитлер сахал тавьж, үсээ хажуу тийш самнасан зургаа фэйсбүүк хуудсан дээрээ тавьсан тухай анх “New York Times” мэдээлж байсан юм. Тэгвэл уг зураг нь өдөр тутмын сонинд нийтлэгдсэний дараа Дрезден хотын цагдаагийн дарга “Энэ явдал нь хууль зөрчсөн эсэхийг нарийн судалж эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ шийднэ” хэмээн мэдэгджээ. Өдгөө 41 настай Бахманн нь исламын цагаач иргэдийг "шаар шавхруу", "тэнэг үхэр", “хогийн сав” хэмээн ил цагаанаар хэлж доромжилдогоороо зартай нэгэн юм.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт