ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гавьяат хуульч Б.Чимид агсны хөшөөг Хөвсгөлийн Мөрөнд босгоно

    Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар захирамж гарган, Монгол Улсын гавъяат хуульч Бяраагийн Чимид агсны хөшөө цогцолбор, нэрэмжит талбайг байгуулахаар болжээ.

    Шинэ үндсэн хуулийг боловсруулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг дурсан үнэлж ирээдүй хойч үедээ бахархан дуурайх үйлсийг мөнхжүүлэхээр Мөрөн хотын төв талбайн хажууд түүний хөшөөг босгох гэнэ.

    Б.Чимид агсны Монгол улсад хууль зүйн  албыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн ардчилсан шинэ тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэх, шинэ ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, 1992 онд Монгол Улсын гавьяат хуульч цол олгож байжээ.

                                                                                                                                    Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй