
Швейцарь улсын Давос хэмээх цанын бааз бүхий аяллын бяцхан хотноо анх 1971 онд 400 компанийн удирдагчид уулзалт хийснээс хойш өнөөг хүртэл тус чуулга өргөжин үргэлжилсээр байна.

Давосын чуулга уулзалтад дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг хувь нь оролцож байна.

Форумыг үүсгэн байгуулагч, зохион байгуулагч Клаус Шваб “Бид энд цог хийморьтой байж, бас бидний нигүүлсэнгүй сэтгэлийг харах болно” хэмээн нээлтэн дээр хэлэв.

Давосын тухай нэг зүйл онцлоход хэрэв та чуулга уулзалтад оролцож, гэрээ хэлцэл хийхийг хүсч байгаа бол энэ л уулзалтыг ашиглах нь арга зам, аюулгүй байдалын хувьд хамгийн найдвартай байх болно.

Лхагва гарагт Украины Ерөнхийлөгч Петро Порошенко эх оронд нь илүү их санхүүгийн тусламж үзүүлэхийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардаас хүсэв.

Олон орны эдийн засаг тодорхойгүй төлөв байдалд байна. Эдийн засгийн хэтийн төлөв байдлыг сайжруулахын тулд шинэчлэл хийхээс өөр аргагүй байдалд биднийг хүргэж байна хэмээн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян онцлон хэлэв. Давосын төлөөлөгчид энэ удаад Хятадын цаашид барих эдийн засгийн бодлогод гол анхаарлаа хандуулан, ажиглаж буй юм.

Ал Гор энэ оны сүүлээр Парис хотноо НҮБ-ын уур амьсгалын гэрээг батлах үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Live Earth” тоглолт хийнэ гэдгээ зарлаад байгаа.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Гор, АНУ-ын дуучин Фаррел Виллиамс хоёр хамтран ажиллаж байгаа билээ. Тэд "Цаг уурын үзэгдэл, яг одоо" урианд нэг тэрбум хүний дуу хоолойг нэгтгэж чадна хэмээн найдаж байна.

Давост хаад, хатад хамтдаа ирцгээдэг. Бельгийн хаан Филипп, хатан Матилд нээлтийн хуралдаан дээр хүмүүсийн дунд сууж байлаа.

Давост 193 улсын тугийг зоожээ. 2015 онд дэлхийн ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтөд толгой баячуул, хүчирхэг корпорациуд, улс орнууд анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтад оролцохоор 21-ний өдөр хүрэлцэн ирлээ.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт