ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Компьютер тоглоом Тайвань эрийг үхэлд хүргэжээ

    Тайваньд видео тоглоомонд донтсон залуу гурван өдрийн турш тоглож байгаад гэнэтийн үхэлд хүрсэн байна. Энэ нь тус улсын хувьд энэ он гарсаар компьютер тоглоомоос болж гэнэтийн үхэлд хүрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм байна. 32 настай эр Тайванийн Каошунг нэртэй интернет кафед  тулаант тоглоом бүтэн гурав хоног  тоглосон бөгөөд дөрөв дэх өдрийнхөө өглөө гэнэт зүрх нь хаагджээ. Харин интернэт кафегийн ажилчид залууг нас барсан хойно ч унтаж байгаа байх гэж бодсоноо ярьжээ. Хэрвээ зүрх нь хаагдсан даруйд эмнэлэгт хүргэсэн бол бид түүнийг аварч чадах ч байсан байж магадгүй хэмээн халаглаж байгаа аж. Учир нь хохирогч тус интернэтээр байнга үйлчлүүлдэг бөгөөд хэдэн өдрөөр ч хамаагүй тэндээ амьдардаг байсан гэнэ. Цагдаагийнхан хохирогчын үхлийг компьютер тоглоомоос үүдэлтэй гэсэн бөгөөд компьютерийн хорт туяа нөлөө нь амьсгал боогдуулж, зүрхний дутагдалд оруулсан гэжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй