Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын уламжлалт цасны баяр, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийн арга хэмжээний өдөрлөг нөгөөдөр бямба гаригт Хандгайтын “Янзага” зусланд болно.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013–2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Цэнгэг агаар” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулахаас гадна байгууллагуудын хооронд “Биеийн тамир, спорт–Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон барих уралдаан зохиогдох гэнэ.

Энэ арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ “Нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага, хамт олонд шагнал гардуулах аж. Цасны баярт нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрынхан уриалж байна.

Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт