ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин Мадоннаг хакердсан хэрэгтнийг баривчиллаа

    Дуучин Мадоннагийн хувийн компьютерт нэвтрэн "Rebel Heart" альбомыг нь хакердсан хэрэгтнийг Израйлийн цагдаа нар баривчилсан тухай тус улсын телевиз мэдээлсэн байна. 39 настай түүнийг Израйлийн тусгай алба болон АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо бүтэн сарын турш мөрдсөний эцэст өчигдөр лхагва гарагт барьж саатуулжээ. Өөрийнх нь альбомыг хакердсан гэмт хэрэгтэн баригдсаныг мэдсэн дуучин Мадонна "Ямар ч иргэний нэгэн адил би хувийн нууцтай байх эрхтэй. Би Израйлийн цагдаагийн мөрдөн байцаагчид, Холбооны мөрдөх товчооныхон гэмт хэрэгтнийг баривчилсанд маш их талархаж байна. Фенүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ.  

    Гэмт этгээд сүүлийн хэдэн сарын хугацаанд Мадонна төдийгүй, Европийн алдартай хэд хэдэн уран бүтээлчдийн компьютер руу халдаж уран бүтээлийг нь хулгайлан онлайнаар арилждаг байжээ.  

    Ж.Ангараг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй