ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    НҮБ-ын Хүүхдийн Сан ЭМСЯ-нд гурван санал тавилаа

    Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч ноён Роберто Бэнесийг хүлээн авч уулзжээ.

    НҮБ-ын хүүхдийн сан нь улс орнуудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ таван жилээр төлөвлөн ажилладаг бөгөөд энэ хүрээд Монгол Улсад дараах гурван чиглэлээр хууль эрхзүйн орчны хүрээнд эх хүүхдийн эсэн мэнд төрж, эрүүл өсөн торних нөхцлийг бүрдүүлэхийг чухалчилж байгаагаа танилцууллаа.

    Нэгдүгээрт: Эх хүүхдийн эрүүл мэндийн хуулийн төслийг боловсруулан батлуулах. Ингэснээр эх хүүхдийн эрүүл мэндэд зарцуулагдах төсөв болоод бусад хууль эрх зүйн орчин боловсронгуй болох юм.

    Хоёрдугаарт: Хоол тэжээлийн бодлого. Эх хүүхдийн хоол тэжээл сайжрахгүй бол эрүүл өсөн торинох нөхцөл бүрэн бүрдэхгүй тул хоол тэжээлийн бодлого чухал болоод байна.

    Гуравдугаарт: Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн стратеги. Хүүхэд 0-5 насандаа эрүүл зөв хоол тэжээл хэрэглэж байж эрүүл өсөн торнидог тул хоол тэжээлийн стратегийг боловсруулах нь зайлшгүй чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүн харуулж байна.

    Иймээс дээрх үндсэн гол гурван асуудал дээр тулгуурласан хууль эрхзүйн орчин бодлого стратегийг бий болгох дээр ЭМСЯ цаашлаад Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн хэмээн Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч ноён Роберто Бэнес хэлжээ.

    Энэхүү ууулзалтын төгсгөлд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэхээр санаачилан дээрх төсөл хөтөлбөрүүд яамны бодлого зорилтод ч тусгагдан явж байгаа тул бүхий л талаар хамтран ажиллах болно гэдгээ уламжилсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй