ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хар арьст хүүг буудсан Дарен Уильсоны хэргийг цагаатгалаа

    Өнгөрөгч оны сүүлээр АНУ-ын Фергусон хотод 18 настай хар арьст хүүг буудан хөнөөсөн цагдаагийн офицер Дарен Уильсоныг цагаатгахаар болсон талаар Фергусон хотын дээд шүүхээс өчигдөр мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын ард түмнийг тэр чигт нь бухимдуулах, магадгүй дахин үймээн самуун дэгдээх шалтгаан болж магадгүй байгаа юм. Учир нь хар арьст хүүг буудан хөнөөсөн хэргээс болж АНУ-ын 120 гаруй хотод эсэргүүцлийн цуглаан өрнөж, тамирчид, дуучид, жүжигчид хүртэл үүний эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байсан. Хүүгийн амийг хөнөөсөн Дарен Уильсоныг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан бөгөөд хэргийг нь шүүх хурал хойшлогдсоор байсан юм.  Гэвч  түүнийг цагаатгасан, үйлдсэн хэргийг нь хэргэсэхгүй болгосон шийдвэр гаргана гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз. Ямартай ч Дарен Уильсоны гарт амиа алдсан Майк хүүгийн гэр бүлийнхэн давж заалдахаа мэдэгдсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй