ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ үр хөндөлтийг зөвшөөрсөн анхны улс

    Ингэснээрээ АНУ үр хөндөлтийг зөвшөөрсөн хамгийн анхны улс болж байж. Тодруулбал жирэмс­ний эхний гурван са­рын хугацаанд тухайн эмэгтэй эс­вэл эмч нь үр хөндөлт хийх шийдвэрийг хуулийн ямар нэг хязгаарлалтгүйгээр авах эрхтэй гэсэн шийдвэрийг Америкийн Дээд шүүх гаргажээ. Ингэснээр Америкийн дийлэнх мужид бүрэн хориотой байсан эсвэл бичиг баримт, зөвшөөрөл гэх мэт олон саад хоригийг давж, цөөн тохиолдолд л хийхийг зөвшөөрдөг байсан мэс ажилбарыг АНУ зөвшөөрсөн байна. 

    Одоогоор дэлхийн 30 улсад үр хөндөлтийг хуулиараа зөвшөөрсөн байдаг бол бусад улсад тодорхой шалтгаануудаас үүдэлтэй үр хөндөлтийг зөвшөөрдөг. Тухайлбал жирэмслэлт эхийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх эсвэл ураг гажигтай зэрэг шалтгааныг харгалзан үзэж үр хөндөлт хийх нь зөвшөөрдөг улсууд  бий.

    Хүн амын өсөлт нийгмийн байдал зэргээс хамаарч Энэтхэг, Хятад зэрэг хүн ам ихтэй орнуудад үр хөндөлт зөвшөөрөгдсөн байдаг. Харин дэлхийн олон оронд далд үр хөндөлт газар авсаар байгаа бөгөөд Африк тивд л гэхэд үр хөндөлтийн 97 хувь нь нууцаар хийгддэг байна.

    Үүнтэй холбоотойгоор эхийн эндэгдлийн гол шалтгаан нь үр хөндөлт болсоор байна. Үр хөндөлтийн уршгаар эх хүүхэд аль аль нь амиа алдах эрсдэлд ордог төдийгүй үр хөндөлтийг хуульчилсан үгүйгээс үл хамааран  2013 онд дэлхийн хэмжээнд 64 сая ураг эмчийн гар дор нөгөө ертөнц рүү явсан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй