ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “CONSONANS” хамтлаг цомгоо хэвлүүлж, концертоо толилуулна

    ДБЭТ-ын дэргэдэх “CONSONANS” оператик  поп  хамтлаг ОХУ-ын соёлын  яамын төсөл Северо Байкальский хотод “Зах хязгааргүй хөгжим” нэрээр нэрлэгдсэн Олон улсын  VI фестивальд уригдаж, амжилттай оролцоод иржээ.

    Уг фестивальд  тэд Лучано  Паваротти,  Уитни Хьюстон,  Сара Брайтман, Андреа Бочелли зэрэг дэлхийн алдартай  дуучдын  сор бүтээлээс  дуулсан байна. Хамтлагийн залуус энэ онд багтаж уран бүтээлийнхээ анхны бие даасан цомгоо хэвлүүлж, концерт толилуулахаар төлөвлөж буй.

    Тэдний  хоёр дахь шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэхээр Испанийн хөгжмийн зохиолч Агустин Ларагийн “Granada” хэмээх алдарт сонгодог бүтээлийг амьдруулжээ.

                                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй