ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Италийн үндэсний Яарампала фестиваль өнөөдөр эхэллээ. Уг ёслолын үеэр хүмүүс бие биерүүгээ хүнсний ногоо шиддэг. 

    Хөл бөмбөг үзсэн хэргээр 13 хүүг цаазаар  авсан аймшигт хэргийг  Лалын улсын бүлэглэл үйлджээ. Тэд Азийн хөлбөмбөгийн наадмын Ирак, Йорданы багийн хоорондох тоглолтыг нууцаар  үзэж байгаад Исламын цэргийнхэнд баригдсан байна.

    ОХУ-д рублийн ханш сүүлийн 25 жилийн түүхэнд байгаагүйгээр унаж, Украйнтай үүссэн асуудлаас үүдэн олон улсын хориг арга хэмжээг авсаар байгаа ч тус улсын гадаад улсуудад төлөх өрийн хэмжээ 20 хувиар багассан байна. 

    Израильд томоохон хэмжээний буудалцаан гарч ойр явж байсан Араб эрийг хөнөөсөн хэрэг гарлаа. 

    Украины Ерөнхийлөгч Петро Порошенко өчигдөр Швейцарь улсад газардлаа. Тэрбээр улсынхаа төрийн тэргүүний албан тушаалыг хүлээн авснаасаа хойш анх удаа дэлхийн хэмжээний чуулга уулзалтад оролцох гэж байгаа юм

    Давост жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх чуулга уулзалтын хамгийн чухал асуудал нь олон улс дахь нефтийн үнийн бууралтын тухай байх юм байна. 

    “Исламын улс” алан хядах бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалсантай холбогдуулан тус улсын эрх баригчид АНУ, Францаас тусламж хүслээ. 

    Нью-Жерси хотод саяхан Сьерра-Леоне  улсаас эргэн ирсэн эмэгтэйг  эмнэлэгт хүргэжээ.  Бас нэгэн Америкийн иргэн эмэгтэй халуурсан байна. Мэргэжилтнүүд Нью-Жерси хотын эмнэлгийн нэгэн төвд  халуурсан эмэгтэйг Эболагийн халдвар тээсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй