Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн Монголын буудлагын шигшээ багийнхан энэ оны анхны олон улсын тэмцээнд оролцохоор Кувейт рүү жолоо заллаа.
Тэдний цэц сорихоор зорьсон энэ тэмцээн энэ сарын 24-31-нд болох "Хааны нэрэмжит гран при". Дэлхийн шилдэг мэргэн буучид өрсөлддөг уг тэмцээнд манай тамирчид анх удаа оролцох гэж байна.
Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нар багтжээ.
Энэ онд буудлагынхныг Рио Де Жанейро 2016 олимпийн эрх олгох тэмцээнүүд хүлээж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэх Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёрдугаар байрт орсон тамирчид олимпийн эрх авах юм.
Мөн ирэх арваннэгдүгээр сард болох Ази тивийн АШТ-ээс аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрх авах боломжтой.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт